Ерөнхий хяналтын сонсголд Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бат-Орхон, Засаг дарга Н.Лхагвадорж, урилгаар “Үндэсний баялгийн сан үндэсний хөдөлгөөн” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Б.Цогтгэрэл, Сонсголын ажлын хэсгийн гишүүд, аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, СИТХ-ын дарга, Төлөөлөгчид, Засаг дарга нар, холбогдох төрийн байгууллагын удирдлага, албан хаагч мэргэжилтнүүд, уул уурхайн ААН болон иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, иргэний нийгмийн ТББ-ууд оролцож байна.
Ерөнхий хяналтын сонсголыг аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Нутгийн удирдлага, хууль хяналт, цахим бодлогын хорооны дарга Р.Одмөнх даргалж, чиглүүлэгчээр аймгийн ИТХ-ын Бодлогын хэрэгжилт, иргэний оролцооны хэлтсийн дарга Ш.Баярмаа ажиллаж байна.



