2026-04-09
34
Сэлэнгэ аймаг дахь эрүү, иргэний хэргийн анхан шатны Шүүхийн тамгын газар, аймаг, сумын ГХУСАЗСЗөвлөлөөс ЕБС-ийн сурагчид, иргэд, төрийн албан хаагчдад “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх” эрх зүйн сургалт амжилттай зохион байгуулагдлаа.
Сургалтыг давж заалдах шатны шүүгч Б.Эрдэнэхишиг, Захиргааны хэргийн шүүгч Я.Ариунцэцэг, Шүүгч Б.Баярсайхан, Шүүхийн ТГ-ын хэлтсийн дарга Б.Батболд, эвлэрүүлэн зуучлагч Д.Мөнхцэцэг нар явууллаа.
Сургалтын сэдвүүд:
⚖️Хөдөлмөрийн харилцааны эрх зүй, хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргааныг шийдвэрлэж буй практик
🖌️Захиргааны эрх зүйн талаар
✅Гэмт хэрэг, зөрчлийн талаарх ойлголт, шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх нь
📌Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, эвлэрүүлэн зуучлалын ач холбогдол
ЕБС-ийн сурагчдад:
✅ Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх
✅ Үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх
Сургалтад ИТХ-ын Ажлын алба, ЗДТГ, Бугант тосгоны Захирагчийн алба, ЕБС, Цэцэрлэг, ЭМТөв, Соёлын төв, Төгөлдөр Ерөө ОНӨААТҮГазрын ажилчид, албан хаагчид, Багийн Хэсгийн дарга нар, иргэд, ЕБС-ийн ахлах ангийн сурагчид нийт 200 гаруй хүн хамрагдлаа.