Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ЦАУЗБСКомисс


нийт 1

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

2025-09-11 17
Аймгийн ИТХ-ын 2025 оны 08-р сарын 27-ны өдрийн 195 дугаар албан бичгийн дагуу ажлын төлөвлөгөө гарган доорх ажлыг хэрэгжүүлэн ажиллалаа. Үүнд: - Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр зурагт хуудсыг сумын нийтийн эзэмшлийн гудамж талбайд байрлуулан ажиллалаа. - Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн суралцагчдад “Монголд өрнөсөн улс төрийн хэлмэгдүүлэлт, Дүгнэлт, сургамж” сэдвээр хичээл, яриа таниулга зохион байгууллаа. - Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгал- цагаан номоос түүвэрлэн бичлээ. Сурагч эцэг эхчүүдэд хэлмэгдүүлэлт гэж юу болох, түүний үе шат, хор уршгийг таниулах зорилгоор 3 чиглэлийн үйл ажиллагаа зохион байгуулав. 1. Түүхэн зургийн үзэсгэлэн 2. Бид мартах учиргүй цахим хичээл 3. Монголын түүхэн дэх хар толбо баримтат мэдээлэл кино Сурагчдад “Бид мартах учиргүй” сэдийн хүрээнд цахим хичээлээр дамжуулан хэлмэгдүүлэлтийн талаар мэдээлэл өгөв. Хэлмэгдэгсдийг хүндэтгэх өдрөөр нийт 300 сурагчдад цахим хичээл үзүүлж, эцэг эх хүүхдүүдэд зориулж түүхэн зургийн үзэсгэлэн гаргаж, үүдний танхимын дэлгэцээр “Монголын түүхэн дэх хар толбо” баримтат мэдээлэл, кино үзүүлж, түүхийн хар сүүдрийг хойч үедээ сануулж хэзээ ч мартах учиргүйг таниулан сурталчилав

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10121
8392 / 83%
1067 / 11%
318 / 3%
344 / 3%