2025-09-05
28
Хурлаар Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилт, Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, холбогдох хууль журмын хэрэгжилтийн талаар сумын төвийн болон Бугант тосгоны сургууль, цэцэрлэг, Хүүхэд хамгааллын Хамтарсан баг, Байгаль орчны алба, Цагдаагийн тасгаас хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан мэдээллийг сонсож хэлэлцлээ.
📌Зөвлөлийн хурлаас Хүүхэд хамгаалал, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах, насанд хүрээгүй иргэд мотоцикл, машин унаж зам тээврийн осол гаргахаас урьдчилан сэргийлэх, Байгаль хамгаалагч, Байгаль орчны улсын байцаагч Цагдаагийн тасагт Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажлыг эрчимжүүлэн ажиллахыг үүрэг болголоо.
✅🚦Зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор сургууль, цэцэрлэгийн орчмын авто зам дээр 2750,000 төгрөгийн үнэ бүхий хурд сааруулагч болон замын анхааруулах тэмдгүүдийг байршуулахаар хүлээлгэн өглөө.