Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Улаан Загалмай хороо


нийт 19

ТАЛАРХАЛ

2025-12-08 3
Галын аюулд өртөж орон гэргүй болсон 2-р багийн иргэн Г.Зоригтсайханы гэр бүлд Ерөө сумаас ойн санг гэрээгээр эзэмшигч Мандал сумын 13 ААН-үүдээс 5.000.000 төгрөгний үнэ бүхий 100 ширхэг байшингийн палкны мод хүлээлгэн өглөө. Сайн үйлсэд нэгдэж, нийгмийн хариуцлагын хүрээнд тусламж дэмжлэг үзүүлсэн аж ахуй нэгж байгууллагын хамт олонд талархал илэрхийлье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

ТАЛАРХАЛ

2025-11-24 21
2025.11.23-нд галын аюулд өртөж орон гэргүй болсон 2-р багийн иргэн Г.Зоригтсайханы гэр бүлд ахуйн хэрэглээний дэмжлэг туслалцаа үзүүлсэн Ерөө сумын 1-р цэцэрлэгийн хамт олонд талархлаа. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа.

"БИД ХАМТДАА" ӨДӨРЛӨГИЙГ "ХҮН БҮРТ ТЭГШ БОЛОМЖ, ХАМТЫН ХӨГЖИЛ" УРИАТАЙГААР ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2025-11-19 26
Соёлын төвөөс санаачлан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоо, Улаан загалмайн анхан шатны хороотой хамтран “БИД ХАМТДАА” өдөрлөгийг “ХҮН ХҮРТ ТЭГШ БОЛОМЖ, ХАМТЫН ХӨГЖИЛ” уриатайгаар зохион байгуулан явууллаа. Өдөрлөгийг сумын Улаан загалмайн анхан шатны хорооны тэргүүн, ИТХ-ын дарга Т.Болд нээж үг хэллээ. Өдөрлөгийн үеэр: 📌 МУЗН-ийн товч мэдээлэл 📌 Эрүүл мэндийн төвөөс “Халдварт бус өвчлөл”-ийн талаар 📌 Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн танилцуулга 📌 Нийгмийн халамжаас “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хууль болон тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлтөд хэрхэн хамрагдах талаар мэдээллийг тус тус хүргэлээ. Сэлэнгэ аймагт болох “СЭТГЭЛИЙН ӨНГӨ” урлагийн наадмын 1-р шатны шалгаруулалтыг зохион байгууллаа. Энэ үеэр гар урлалын бүтээлийн үзэсгэлэн болон үдшийн цэнгүүн, Азтай үзэгчийг тус тус шалгаруулан шагнаж урамшууллаа. ✅ Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа

ЕРӨӨ СУМЫН 3-Р БАГ БУГАНТ ТОСГОНЫ ЕБС-ИЙН ӨСВӨРИЙН УЛААН ЗАГАЛМАЙН ГИШҮҮД ҮНЭМЛЭХЭЭ ГАРДАН АВЛАА.

2025-11-18 33
Хүмүүнлэг иргэн- Хөгжлийн ирээдүй Ерөө сумын 3-р баг Бугант тосгоны ЕБС-ийн дэргэдэх “Хүмүүнлэгийн танхим”-ын гэрчилгээг гардуулан өгч, “Хүүхэд залуучуудын хөдөлгөөн”-ий өсвөрийн улаан загалмайн гишүүнээр шинээр 40 сурагч элсэж, гишүүний үнэмлэхээ гардан авлаа.

ЕРӨӨ СУМЫН ГАМШИГТАЙ ТЭМЦЭХ САЙН ДУРЫН БАГТ ГАЛ УНТРААХ БАГАЖ ХЭРЭГСЭЛИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ.

2025-11-06 24
Ерөө сумын Гамшигтай тэмцэх сайн дурын багт 16 нэр төрлийн 115 багаж хэрэгсэлийг хүлээлгэн өглөө. Үүнд: гал үлээгч аппарат - 1ш гар серик дохио - 1ш бээлий - 15ш хантааз - 15ш хослол (өмд, цамц) - 15 ш галын хөнжил - 2ш гар чийдэн - 3ш RLO үүргэвч - 7ш RLO хошуу - 3ш хүрз - 15ш тармуур - 15ш тросон шүүр - 10ш сэрээ - 3ш сүх - 2ш хөрөө - 3ш элсний хувин - 5ш

СЭЛЭНГЭ АЙМГИЙН УЛААН ЗАГАЛМАЙН ХОРОО, СУМДЫН УЛААН ЗАГАЛМАЙН АНХАН ШАТНЫ ХОРООД "МОНГОЛЫН ХҮМҮҮНЛЭГИЙН ӨДӨР"-ИЙГ 2025.05.09-НИЙ ӨДӨР "ЭНЭРЭНГҮЙ ҮЙЛСИЙН ТАЛД" УРИАТАЙГААР ЕРӨӨ СУМЫН ТӨВД ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

2025-05-09 10
Уг арга хэмжээнд Сэлэнгэ аймгийн Улаан загалмайн хорооны Удирдах Зөвлөлийн тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүд, Сумдын Улаан загалмайн Анхан шатны хороодын удирдах зөвлөлийн төлөөлөл, Улаан загалмайн гишүүд, дэмжигчид, ивээн тэтгэгч хандивлагч гишүүд, хүүхэд залуучуудын хөдөлгөөний төлөөлөл, ард иргэд хүрэлцэн ирж оролцлоо. 📍 МУЗН-ийн алтан гишүүнээр: УЗАШХ-ны тэргүүн Түглийн Болд, малчин Намсрайн Бадамсүрэн, Дансрангийн Пүрэвтогтох, Базарсадын Баярсайхан 📍МУЗН-ийн мөнгөн гишүүнээр: Малчин Адъяахүүгийн Ширзагд, Жамаагийн Давааням, Ядамын Буянтогтох, Онцгой гишүүнээр 13 иргэн шинээр элсэж гишүүний үнэмлэхийг гардуулан өглөө. 📍ХЗХ-ний гишүүнээр 16 сурагч шинээр элсэж тангарагаа өгөн Хүүхэд залуучуудын хөдөлгөөнд нэгдлээ. 📌Хүмүүнлэгийн үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэд, аж ахуй нэгжүүдийг шагнаж урамшууллаа. 🏵МУЗН-ийн МАНЛАЙ МАЛЧИН ОДОНГООР: 1-р багийн малчин Базарсадын Баярсайхан, 2-р багийн малчин Намсрайн Бадамсүрэн, Дансрангийн Пүрэвтогтох, 🏅МУЗН-ИЙН ЭНЭРЭЛ АЛТАН МЕДАЛЬ: Хүндэт донор, ариун үйлстэн сувилагч Гомбодоржын Маруся, АБТ-ний ажилтан, багш Навааны Мөнхмаа, АУ-ын доктрант, эх барих эмэгтэйчүүдийн ахлах зэргийн эмч, Цагаан-уул эмнэлгийн дарга Хонгорын Энхдэлгэр 🎖НИЙГҮҮСЭЛ АЛТАН МЕДАЛЬ: Хүндэт донор, МУЗН-ийн тэргүүний ажилтан, эх баригч бага эмч Моломын Цэрмаа, Хүндэт донор, 2-р багийн иргэн Намсрайн Давааням, 🥈НИЙГҮҮСЭЛ МӨНГӨН МЕДАЛЬ: Хүнс, хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан малын их эмч Содномпилын Эрдэнэбат, Алтан гадас одонт, ахмад жолооч Сергэйн Баасансүрэн, 🏵“ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛСИЙГ МАНЛАЙЛАГЧ” ОДОНГООР: БУГАНТ НАНДИН ХХК-ны захирал С.Батсүх, 🎖ХҮМҮҮНЛЭГ ХҮҮХЭД АЛТАН МЕДАЛИАР: 11-р ангийн сурагч Б.Энхжин 🎖ТУСЧ ХҮҮХЭД АЛТАН МЕДАЛИАР : сурагч н.Гантогтох 📌МОНГОЛЫН УЛААН ЗАГАЛМАЙН НИЙГЭМЛЭГИЙН ГИШҮҮН БАЙГУУЛЛАГААР: Ерөө сумын ЗДТГ, ЕБСургууль, 1-р цэцэрлэг, ЭМТөв, Соёлын төв, Төгөлдөр Ерөө ОНОААТҮГ зэрэг байгууллагууд МУЗН-ийн гишүүн байгууллагын БАТЛАМЖ-ийг гардуулав. 🇲🇳 “Хүмүүнлэгийн үйлсийг манлайлагч байгууллага”- аар: Төр –Улаан загалмайн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүмүүнлэгийн үйлсийг дэмжин, манлайлан ажиллаж байгаа Ерөө сумын ЕБСургууль, 1-р цэцэрлэг

ЕРӨӨ СУМЫН УЛААН ЗАГАЛМАЙН АНХАН ШАТНЫ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО.

2025-04-25 17
Хуралдаанаар: 1.2024 оны үйл ажиллагааны тайлан сонсох 2.Анхан шатны хорооны Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай 3.Улаан загалмайн Анхан шатны хорооны 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай 4.Ажлын чиглэл батлах тухай 5."Хүмүүнлэгийн өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн гаргалаа.

ЕРӨӨ СУМАНД “ХҮМҮҮНЛЭГ МАЛЧИД” УРЛАГИЙН НААДАМ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.

2025-02-07 12
2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Соёлын төв, Спорт цогцолбор, сумын Улаан загалмайн анхан шатны хорооноос хамтран сумын 1,2 дугаар малчдын дунд “ХҮМҮҮНЛЭГ МАЛЧИД” урлагийн наадмыг амжилттай зохион байгуулан явууллаа. Уг наадамд 1,2-р багаас нийт 6 багийн 120 гаруй малчид урлагийн 5 төрлөөр 7 номинацид авъяас чадвараа сорин оролцсоноос: 1. НАЙРАЛ ДУУ: 1- р байр: Буурагчин баг 2- р байр: Хандгайт баг 3- р байр: Улаанбулаг баг 2. ГОЦЛОЛ ДУУ: 1- р байр: Шаазгайт багийн малчин Д.Далантай 2- р байр: Хандгайт багийн малчин Б.Бямбадаваа 3- р байр: Улаанбулагийн малчин Д.Отгонжаргал 3. ХОРШИЛ ДУУ: 1- р байр: Шаазгайт багийн малчин Д.Далантай, С.Сувд-Эрдэнэ 2- р байр: Буурагчин багийн малчин Т.Цогбаяр, З. Баярцагаан 3- р байр: Хандгайт багийн малчин Ц.Болд, М.Эрдэнэчимэг 4. ХӨГЖИМ: 1- р байр: Буурагчин багийн шанз хөгжмийн 3-л 2- р байр: Улаанбулагийн малчин н.Бат-Цэнгэл 3- р байр: Жанжин толгойн малчин А.Ширзагд, н.Болор 5. ХАМТЛАГ БҮЖИГ: 1- р байр: Хандгайт баг 2- р байр: Буурагчин баг 3- р байр: Улаанбулаг баг 6. ШҮЛЭГ: 1- р байр: Т.Батболд (Хандгайт баг) 2- р байр: Д.Далантай (Шаазгайт баг) 3- р байр: З.Лхагва-Очир(Буурагчин баг) 7. ЯЗГУУР УРЛАГ: 1- р байр:Х.Анхаа, Ц.Сүхбаатар (Буурагчин баг) 2- р байр: А.Ширзагд (Жанжин толгой) 3- р байр: Л.Балжид (Хангайн даваа) нар тус тус эзэллээ. Урлагийн наадмын үеэр Спортын 5 төрөлт тэмцээний шагналыг гардуулан өглөө. ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ “АВЪЯАСЛАГ БАГ”: Буурагчин баг ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ “СПОРТЛОГ БАГ: Хандгайт баг “ХҮМҮҮНЛЭГ МАЛЧИД-2025” ШИЛЖИН ЯВАХ ЦОМООР: Спорт, урлагийн нийлбэр дүнгээр хамгийн их шагналт байр эзэлсэн ХАНДГАЙТ БАГ-ийн малчид ШИЛЖИН ЯВАХ ЦОМ-ын эзэн боллоо.

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН "ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ТӨВ"-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.

2024-12-02 10
МУЗН-ийн Хүүхэд залуучуудын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд Ерөө сумын Т.Бямбаагийн нэрэмжит ЕБС-ийн сурагч, асран хамгаалагч, багш нарын хамт “ТЭГШ ХӨГЖЬЕ” сэдэвт суралцангаа аялъя хөтөлбөрийг зохион байгуулж Дархан уул аймгийн “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Хэнийг ч орхигдуулахгүй Тэгш нийгмийг хамтдаа бүтээе. ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛСЭД ХАМТДАА

"АХМАД НАСТАНД ҮЗҮҮЛЭХ ӨДРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ" АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2024-09-26 16
Олон нийтийн оролцоотой халамжийн үйлчилгээний хүрээнд ахмад настны эрхийг хангах, амьжиргаа, хөгжил, оролцоог дэмжих, нийгмийн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх зорилготой "Ахмад настанд үзүүлэх өдрийн үйлчилгээ" арга хэмжээ зохион байгуулагдлаа. Арга хэмжээний хүрээнд: *Хөгжилтэй буухиа *хээрийн цай амттай *АХА тэмцээн болон *номын үзэсгэлэн *хөдөлмөр халамж, нийгмийн даатгалын холбогдох хууль тогтоомж, мэдээ мэдээллийг хүргэн ажиллалаа. Арга хэмжээнд оролцсон нийт ахмадууддаа болон хамтран зохион байгуулсан сумын Хөдөлмөр халамжийн үйлчилгээ, Соёлын төв, Эрүүл мэндийн төв, Ахмадын холбооны гишүүддээ талархал илэрхийлье.

МОНГОЛЫН ХҮМҮҮНЛЭГ ӨДРИЙН ХҮРЭЭНД "ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ҮРГЭЛЖИЛСЭЭР" УРИАТАЙ "СУРАЛЦАНГАА АЯЛЪЯ" АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2024-05-16 11
Уг арга хэмжээнд Ерөө сум болон Бугант тосгоны Өсвөрийн Улаан Загалмай бүлгэм, Өсвөрийн аврагч, Сурагчдын зөвлөлийн төлөөлөл болсон 6-11 дүгээр ангийн нийт 42 сурагч, чиглүүлэгч багш нар хамрагдаж - Нийслэлийн онцгой байдлын газрын харьяа Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн газар хөдлөлийн чичирхийллийг биеэр мэдрүүлэх танхимтай танилцах сургалт - Монголын Улаан загалмай нийгэмлэгийн сургалтын танхимтай танилцан, анхны тусламжийн сургалт - Чингис хаан музей болон STEPPE ARENA ордонтой тус тус танилцан нэг өдрийг суралцангаа аялж өнгөрүүллээ.

СЭЛЭНГЭ-ДАРХАН АНХАН ШАТНЫ ХОРООДЫН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ БОЛЛОО

2024-04-15 234
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Улаан загалмайн Анхан шатны хороо болон Дархан-Уул аймгийн Дархан сумын Анхан шатны хороодын туршлага солилцох уулзалт арга хэмжээ 2024 оны 04 сарын 15-ны өдөр Ерөө суманд зохион байгуулагдаж хороодуудын үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлсэн ажил арга хэмжээ болоод цаашид улаан загалмайн үйл ажиллагааг эрчимжүүлэх, гишүүнчлэлийн эгнээг хэрхэн өргөжүүлэх талаар санал солилцон ярилцлаа. Уулзалтын үеэр хороодуудын дунд гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээн, ЕБС-ийн "Хүмүүнлэгийн танхим"-тай танилцах ажил зохион байгууллаа.

"МАЛЧДАД ХҮРГЭХ БИДНИЙ ТУС" АЯНД ЕРӨӨ СУМЫН Т.БЯМБААГИЙН НЭРЭМЖИТ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРАГЧИД НЭГДЛЭЭ

2024-03-25 230
"Малчдад хүргэх бидний тус" аянд Сэлэнгэ аймаг Eрөө сумын Т.Бямбаагийн нэрэмжит EБС -ийн сурагчид нэгдэж ✅Бэлэн мөнгө- 701600 төгрөг ✅Дулаан хувцас-16 ✅Хөнжил- 7 ✅Бээлий-135 ✅нэмнээ-35 ✅Хуурай сүү-2 ✅Угж, гар чийдэн-12 ✅зай-21 ✅Хүнсний зүйл-32 ✅нойлын цаас-18 ✅чүдэнз-93 ✅лаа-56 ✅бусад-42 ширхэг нэр төрлийн эд зүйлсийг хандивлалаа. Хандивын аяныг амжилттай зохион байгуулсан "Өсвөрийн улаан загалмайн клуб" болон хүмүүнлэгийн үйлсэд нэгдсэн сургуулийн нийт хамт олон, сурагчид, эцэг эхчүүд та бүхэндээ баярлалаа. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

МОНГОЛЫН УЛААН ЗАГАЛМАЙ НИЙГЭМЛЭГЭЭС МАЛЧДАД ИЛГЭЭСЭН ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖИЙГ ЕРӨӨ СУМЫН 20 МАЛЧИН ӨРХӨД ХҮРГЭВ

2024-03-25 253
Ерөө сумын 20 малчин өрхөд хүргэх тусламжийн багц эзэддээ очлоо. Монголын улаан загалмай нийгэмлэг зудын хариу арга хэмжээний хүрээнд Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны дэмжлэгээр зуд, хаваржилтын нөхцөл байдал хүнд байгаа 17 аймгийн малчин өрхөд тусламжийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд Ерөө суманд 20 малчин өрхөд хүргэх тусламжийн багцыг малчдад хүлээлгэн өглөө.

ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨРТ ЗОРИУЛАН СУРАГЧДЫН ДУНД ТАНИН МЭДЭХҮЙН АХА ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-03-22 217
💧💧💧"Ус ба энх тайван" урианд нэгдэж Т.Бямбаагийн нэрэмжит ЕБС-ийн Өсвөрийн улаан загалмайчид клуб болон Өсвөрийн аврагч клуб хамтран "Дэлхийн Усны өдөр"-т зориулан ЕБС-ийн 9-11 дүгээр ангийн сурагчдын дунд "АХА" тэмцээн зохион байгууллаа. Тэмцээнд нийт 150 гаруй сурагчид хамрагдаж 🥇Тэргүүн байр 10Б ангийн сурагч Ц.Цэнгүүн 🥈Дэд байр 7В ангийн сурагч Ц.Энх-Амар 🥉Гутгаар байр 9А ангийн сурагч Б.Эрдэнэдолгион нар шалгарлаа.

"ЭРҮҮЛ СҮРЬЕЭГҮЙ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ" СЭДЭВТ "ДЭВЖЭЭ" ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ БАТЛАВ.

2024-03-19 391
Дэлхий нийтээр 03 дугаар сарын 24-ний өдрийг "Сүрьеэтэй тэмцэх өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Үүний хүрэнд сумын Улаан загалмайн анхан шатны хороо, Эрүүл мэндийн төв, Т.Бямбаагийн нэрэмжит ЕБС-ийн Өсвөрийн улаан загалмайчид клуб хамтран "ЭРҮҮЛ СҮРЬЕЭГҮЙ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ" сэдэвт "ДЭВЖЭЭ" тэмцээнийг зарлаж байна. Эцэг эх, багш, сурагчид та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨРТ ЗОРИУЛСАН АХА ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

2024-03-13 952
Жил бүрийн 03 сарын 22-ны өдрийг "Дэлхийн усны өдөр" хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн хувьд дэлхий нийтээрээ "Ус ба энх тайван" уриалга дор нэгдэн Ерөө сумын Улаан загалмайн анхан шатны хороо болон Т.Бямбаагийн нэрэмжит ЕБС хамтран 6-12 дугаар ангийн сурагчдын дунд "АХА" тэмцээн зохион байгуулж байна.💦💦💦

ЕРӨӨ СУМЫН УЛААН ЗАГАЛМАЙН АНХАН ШАТНЫ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 2024 ОНЫ АНХДУГААР ХУРАЛДААН БОЛОВ

2024-02-02 177
Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. 1. 2023 оны үйл ажиллагааны тайлан сонсох тухай. 2. Удирдэх Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай. 3. 2024 оны төлөвлөгөө батлах тухай.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9566
7876 / 82%
1046 / 11%
307 / 3%
337 / 4%