Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Улаан Загалмай хороо


нийт 31

ТУРШЛАГА, МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2026-04-24 30
Ерөө, Сант сумдын Улаан загалмайн анхан шатны хороодын удирдах зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалт, туршлага мэдээлэл солилцох арга хэмжээ зохион байгуулагдаж байна.

"ДОНОР ТАНДАА БАЯРЛАЛАА" ДЭВЖЭЭ ТЭМЦЭЭН БОЛЛОО.

2026-04-23 36
Сайн дурын аюулгүй цусны донорын хөдөлгөөнийг дэмжих, донорын ач холбогдлыг таниулах, иргэдийг донорын үйлсэд татан оролцуулах, донорыг алдаршуулах, урамшуулах ажлыг хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн төв хамтран төрийн албан хаагч, иргэдийн дунд зохион явуулж байгаа “ДОНОР ТАНДАА БАЯРЛАЛАА” Дэвжээ тэмцээнд 3 байгууллагын 15 хүн оролцсоноос: ✅Тэргүүн байранд: Улсын тэргүүний 1-р цэцэрлэгийн "Алтан дусал баг - өргөмжлөл, мөнгөн шагнал ✅Дэд байранд: Соёлын төвийн "Амьдралын элч" баг - өргөмжлөл, мөнгөн шагнал ✅Гутгаар байранд: Т.Бямбаагийн нэрэмжит ЕБСургуулийн "Найдвар" баг - өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав. 📍Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. Иргэн та цусаа бэлэглэж олон хүний амь аврахыг уриалж байна. 📍ХҮМҮҮНЛЭГИЙН ХҮЧЭЭ НЭГТГЭЕ❗️

ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН АМЖИЛТТАЙ БОЛЛОО.

2026-04-23 35
Монголын Хүмүүнлэгийн өдрийг угтан “БИД СҮРЬЕЭГ УСТГАЖ ЧАДНА” уриан доор сүрьеэтэй тэмцэх өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. ✅Сүрьеэ өвчний талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, эрт илрүүлгийн үзлэгт хамрагдах ач холбогдлыг олон нийтэд таниулах, эрүүл аж төрөх дадал хэвшүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх арга барилд суралцуулах зорилгоор “БИД СҮРЬЕЭГ УСТГАЖ ЧАДНА” сэдэвт ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчдын дунд зарласан ЭССЭ бичлэгийн уралдаан амжилттай боллоо. Үүнд: Тэргүүн байранд: 12б ангийн сурагч Б.Энхжин - өргөмжлөл, мөнгөн шагнал Дэд байранд: 11а ангийн сурагч Б.Эрдэнэдолгион - өргөмжлөл, мөнгөн шагнал Гутгаар байранд: 8б ангийн сурагч Д.Даваацэцэг - өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав. Бүтээл ирүүлж идэвхтэй оролцсон нийт сурагчиддаа сурлага, урлаг, спортын өндөр амжилт хүсье. 📍ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛСЭД ХАМТДАА 📍ХҮМҮҮНЛЭГИЙН ХҮЧЭЭ НЭГТГЭЕ❗️

REEL БИЧЛЭГИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

2026-04-23 34
Монголын Хүмүүнлэгийн өдрийг угтан “БИД СҮРЬЕЭГ УСТГАЖ ЧАДНА” уриан доор сүрьеэтэй тэмцэх өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. ✅Сүрьеэ өвчний талаар иргэдийн дундах мэдлэг хандлагыг дээшлүүлж, иргэдэд сурталчлан таниулах, мэдлэг олгох зорилготойгоор мэдлэг мэдээллийг бусдад бүтээлчээр хуваалцаж сошиал медиа орчинд эрүүл мэндийн боловсролыг дэлгэрүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх арга барилд суралцуулах зорилгоор “БИД СҮРЬЕЭГ УСТГАЖ ЧАДНА” сэдэвт албан байгууллагуудын дунд зарласан REEL бичлэгийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Үүнд: Тэргүүн байранд: Улсын тэргүүний 1-р цэцэрлэг - өргөмжлөл, мөнгөн шагнал Дэд байранд: Соёлын төв - өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав. Тэмцээнд амжилттай оролцсон байгууллагууддаа ажлын амжилт хүсье. 🩸ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛСЭД ХАМТДАА ХҮМҮҮНЛЭГИЙН ХҮЧЭЭ НЭГТГЭЕ❗️

ТАЛАРХАЛ

2026-04-14 30
Галын аюулд өртөж эд хөрөнгөөрөө хохирсон Тавин багийн 3 өрхөд Ерөө сумын ойн санг гэрээгээр эзэмшигч Мандал сумын ААН-үүдээс 10.000.000 төгрөгийн үнэ бүхий 200 ширхэг байшингийн мод (палк) хүлээлгэн өглөө. Сайн үйлсэд нэгдэж, нийгмийн хариуцлагын хүрээнд тусламж дэмжлэг үзүүлсэн аж ахуй нэгж байгууллагын хамт олонд талархал илэрхийлье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛСЭД ХАМТДАА

"УДИРДАХ ЗӨВЛӨЛ"-ИЙН 2026 ОНЫ АНХДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДАЖ БАЙНА.

2026-03-06 30
Сумын Улаан Загалмайн Анхан шатны хорооны "Удирдах Зөвлөл"-ийн 2026 оны анхдугаар хуралдаан хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа. 1. АШХ-ны Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай 2. Анхан шатны хорооны 2025 оны тайлан мэдээлэл танилцуулах. 3. АШХ-ны санхүүгийн зарцуулалтын тайлан 4. АШХ-ны 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн батлаллаа.

МУЗН - МАЛЧДАД ИЛГЭЭХ ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖ” АЯН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2026-02-16 7
МУЗН-ийн зудын хариу арга хэмжээний хүрээнд зуд, өвөлжилтийн нөхцөл байдал хүнд байгаа аймаг, сумдын малчин өрхөд тусламжийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд Ерөө сумын 1,2,3-р багийн 20 малчин өрхөд хүнсний тусламжийн багцыг МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Т.Баярчимэг, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын газрын Ахлах ажилтан А.Мөнхтуул, Анхан шатны хорооны Тэргүүн Т.Болд, нарийн бичгийн дарга Э.Болормаа, Удирдах зөвлөлийн гишүүд хүлээлгэн өглөө.

ЕРӨӨ СУМАНД “ХҮМҮҮНЛЭГ МАЛЧИД” УРЛАГИЙН НААДАМ 2 ДАХЬ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.

2026-01-28 7
2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Соёлын төв, сумын Улаан загалмайн анхан шатны хороо, Спорт цогцолбортой хамтран сумын 1,2 дугаар малчдын дунд “ХҮМҮҮНЛЭГ МАЛЧИД” урлагийн наадмыг 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулан явууллаа. Уг наадамд 1,2-р багаас нийт 3 багийн 40 гаруй малчид урлагийн 5 төрлөөр 7 номинацид авъяас чадвараа сорин оролцсоноос: 1. НАЙРАЛ ДУУ: 1- р байр: Хандгайт баг 2- р байр: Жанжин толгой баг 2. ГОЦЛОЛ ДУУ: 1- р байр: Хандгайт багийн малчин Б.Бямбадаваа 2- р байр: Жанжин толгой багийн малчин Ш.Тэмүүлэн 3- р байр: Хангайн даваан малчин н.Дамдин 3. ХОРШИЛ ДУУ: 1- р байр: Хангайн даваан малчин н.Дамдин, Алтанзул 2- р байр: Хандгайт багийн малчин Ц.Болд, М.Эрдэнэчимэг 4. ХӨГЖИМ: 1- р байр: Жанжин толгой багийн малчин З.Болормаа 2- р байр: Хангайн даваан малчин Лхагважаргал 5. ХАМТЛАГ БҮЖИГ: 1- р байр: Хандгайт баг 2- р байр: Жанжин толгой 6. ШҮЛЭГ: 1- р байр: З.Мөнхбаяр (Хангайн даваа баг) 2- р байр: М.Эрдэнэчимэг (Хандгайт баг) 3- р байр: Н.Оюунчимэг (Жанжин толгой баг) 7. ЯЗГУУР УРЛАГ: 1- р байр: Лхагважаргал (Хангайн даваа баг) 2- р байр: А.Ширзагд (Жанжин толгой) 3- р байр: Т.Батболд (Хандгайт) нар тус тус эзэллээ. “ХҮМҮҮНЛЭГ МАЛЧИД-2026” ШИЛЖИН ЯВАХ ЦОМООР: ХАНДГАЙТ БАГ-ийн малчид эзэлж ШИЛЖИН ЯВАХ ЦОМ-ын эзэн боллоо. Энэхүү наадамд баг хамт олноо амжилттай бэлтгэн оролцсон нийт малчиддаа Ерөөчүүдийнхээ өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлье. Урлаг спортын наадмыг амжилттай зохион байгуулж хамтран ажилласан Сэлэнгэ Ерөө Соёлын Төв, Ерөө Сумын Спорт Цогцолбор, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Улаан загалмайн анхан шатны хороо, идэвхтэн гишүүд та бүхэндээ ажлын өндөр амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе. ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛСЭД ХАМТДАА

ХҮМҮҮНЛЭГ МАЛЧИД" УРЛАГ, СПОРТЫН НААДМЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2026-01-09 8
ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ "ХҮМҮҮНЛЭГ МАЛЧИД" УРЛАГ, СПОРТЫН НААДМЫН СПОРТЫН 4 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА. БАГ ТАМИРЧИДДАА АМЖИЛТ ХҮСЬЕ.

САНТАГИЙН БЭЛГЭЭ БЯЦХАН ЭЗДЭД НЬ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ.

2025-12-31 6
Он солигдох баярт мөчтэй уралдан бяцхан дүү нартаа сантагийн бэлгийг нь гардуулан өглөө. Энэ жилийн Санта Бэлэг цуглуулах аяны хүрээнд 64 хүүхдийн бэлэг цугларч 12 сарын 20-31 хүртэл Сантагийн бэлгийг дамжуулан ажиллалаа. Санта чэллэнж аянд нэгдсэн 1. Эрүүл мэндийн төв 2. Т.Бямбаагийн нэрэмжит ЕБС 3. 1-р цэцэрлэг 4. Элбэг дэлгүүр 5. Баялаг дэлгүүр 6. Нархан дэлгүүр 7. Линда дэлгүүр 8. Dream кофе шоп 9. Гэгээ дэлгүүр 10. Өлзийт дэлгүүр 11. Алтай цайны газар 12. Марал дэлгүүр 13. GB grow cafe Ахуйн үйлчилгээ 1.Ш.Золзаяа 2.Д.Баасандулам 3.Х.Тунгалаг тамир 4.Х.Дугармаа иргэддээ дахин дахин талархаж та бүхний илгээсэн сэтгэлийн бэлгийг бид бяцхан эздэд нь дамжуулан хүргэсэн гэдгийг хэлэхэд таатай байна. Та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе.

ТАЛАРХАЛ

2025-12-25 7
Галын аюулд өртөж орон гэргүй болсон 2-р багийн иргэн Г.Зоригтсайханы гэр бүлд МУЗН, Сэлэнгэ аймгийн УЗДШХ-ны тусламжийн багцийг хүлээлгэн өглөө. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа.

ТАЛАРХАЛ

2025-12-08 70
Галын аюулд өртөж орон гэргүй болсон 2-р багийн иргэн Г.Зоригтсайханы гэр бүлд Ерөө сумаас ойн санг гэрээгээр эзэмшигч Мандал сумын 13 ААН-үүдээс 5.000.000 төгрөгний үнэ бүхий 100 ширхэг байшингийн палкны мод хүлээлгэн өглөө. Сайн үйлсэд нэгдэж, нийгмийн хариуцлагын хүрээнд тусламж дэмжлэг үзүүлсэн аж ахуй нэгж байгууллагын хамт олонд талархал илэрхийлье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

SANTA CHALLANGE БЭЛЭГ ЦУГЛУУЛАХ АЯН ЭХЭЛЛЭЭ.

2025-11-24 64
Хүнлэг энэрэнгүй иргэн, албан байгууллага, ААН, хамт олон, найз нөхдөөрөө бяцхан хүүхдүүдэд 👧👶🙆🙆‍♀️шинэ жилийн 🎄баяр дээр нь аз жаргал, баяр хөөр бэлэглэх бэлэг цуглуулах аянд нэгдэхийг уриалж байна. Та бүхэн дараах хэлбэрээр аянд нэгдэж болно. ✅Тоглоом ✅Бэлэг ✅Шинэ ном, дэвтэр ✅Шинэ дулаан хувцас 🗓️Аяны хугацаа: 11.24-12.22 хүртэл 📍Бэлэг хүлээн авах: Ерөө сумын ЗДТГ-ын байр, ИТХ-ын Ажлын алба, 203 тоот 📲Холбоо барих утас:99158218 👝Цахим хаяг: yuruukhural@gmail.com

ТАЛАРХАЛ

2025-11-24 65
2025.11.23-нд галын аюулд өртөж орон гэргүй болсон 2-р багийн иргэн Г.Зоригтсайханы гэр бүлд ахуйн хэрэглээний дэмжлэг туслалцаа үзүүлсэн Ерөө сумын 1-р цэцэрлэгийн хамт олонд талархлаа. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа.

"БИД ХАМТДАА" ӨДӨРЛӨГИЙГ "ХҮН БҮРТ ТЭГШ БОЛОМЖ, ХАМТЫН ХӨГЖИЛ" УРИАТАЙГААР ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2025-11-19 74
Соёлын төвөөс санаачлан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоо, Улаан загалмайн анхан шатны хороотой хамтран “БИД ХАМТДАА” өдөрлөгийг “ХҮН ХҮРТ ТЭГШ БОЛОМЖ, ХАМТЫН ХӨГЖИЛ” уриатайгаар зохион байгуулан явууллаа. Өдөрлөгийг сумын Улаан загалмайн анхан шатны хорооны тэргүүн, ИТХ-ын дарга Т.Болд нээж үг хэллээ. Өдөрлөгийн үеэр: 📌 МУЗН-ийн товч мэдээлэл 📌 Эрүүл мэндийн төвөөс “Халдварт бус өвчлөл”-ийн талаар 📌 Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн танилцуулга 📌 Нийгмийн халамжаас “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хууль болон тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлтөд хэрхэн хамрагдах талаар мэдээллийг тус тус хүргэлээ. Сэлэнгэ аймагт болох “СЭТГЭЛИЙН ӨНГӨ” урлагийн наадмын 1-р шатны шалгаруулалтыг зохион байгууллаа. Энэ үеэр гар урлалын бүтээлийн үзэсгэлэн болон үдшийн цэнгүүн, Азтай үзэгчийг тус тус шалгаруулан шагнаж урамшууллаа. ✅ Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа

ЕРӨӨ СУМЫН 3-Р БАГ БУГАНТ ТОСГОНЫ ЕБС-ИЙН ӨСВӨРИЙН УЛААН ЗАГАЛМАЙН ГИШҮҮД ҮНЭМЛЭХЭЭ ГАРДАН АВЛАА.

2025-11-18 79
Хүмүүнлэг иргэн- Хөгжлийн ирээдүй Ерөө сумын 3-р баг Бугант тосгоны ЕБС-ийн дэргэдэх “Хүмүүнлэгийн танхим”-ын гэрчилгээг гардуулан өгч, “Хүүхэд залуучуудын хөдөлгөөн”-ий өсвөрийн улаан загалмайн гишүүнээр шинээр 40 сурагч элсэж, гишүүний үнэмлэхээ гардан авлаа.

ЕРӨӨ СУМЫН ГАМШИГТАЙ ТЭМЦЭХ САЙН ДУРЫН БАГТ ГАЛ УНТРААХ БАГАЖ ХЭРЭГСЭЛИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ.

2025-11-06 69
Ерөө сумын Гамшигтай тэмцэх сайн дурын багт 16 нэр төрлийн 115 багаж хэрэгсэлийг хүлээлгэн өглөө. Үүнд: гал үлээгч аппарат - 1ш гар серик дохио - 1ш бээлий - 15ш хантааз - 15ш хослол (өмд, цамц) - 15 ш галын хөнжил - 2ш гар чийдэн - 3ш RLO үүргэвч - 7ш RLO хошуу - 3ш хүрз - 15ш тармуур - 15ш тросон шүүр - 10ш сэрээ - 3ш сүх - 2ш хөрөө - 3ш элсний хувин - 5ш

СЭЛЭНГЭ АЙМГИЙН УЛААН ЗАГАЛМАЙН ХОРОО, СУМДЫН УЛААН ЗАГАЛМАЙН АНХАН ШАТНЫ ХОРООД "МОНГОЛЫН ХҮМҮҮНЛЭГИЙН ӨДӨР"-ИЙГ 2025.05.09-НИЙ ӨДӨР "ЭНЭРЭНГҮЙ ҮЙЛСИЙН ТАЛД" УРИАТАЙГААР ЕРӨӨ СУМЫН ТӨВД ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

2025-05-09 67
Уг арга хэмжээнд Сэлэнгэ аймгийн Улаан загалмайн хорооны Удирдах Зөвлөлийн тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүд, Сумдын Улаан загалмайн Анхан шатны хороодын удирдах зөвлөлийн төлөөлөл, Улаан загалмайн гишүүд, дэмжигчид, ивээн тэтгэгч хандивлагч гишүүд, хүүхэд залуучуудын хөдөлгөөний төлөөлөл, ард иргэд хүрэлцэн ирж оролцлоо. 📍 МУЗН-ийн алтан гишүүнээр: УЗАШХ-ны тэргүүн Түглийн Болд, малчин Намсрайн Бадамсүрэн, Дансрангийн Пүрэвтогтох, Базарсадын Баярсайхан 📍МУЗН-ийн мөнгөн гишүүнээр: Малчин Адъяахүүгийн Ширзагд, Жамаагийн Давааням, Ядамын Буянтогтох, Онцгой гишүүнээр 13 иргэн шинээр элсэж гишүүний үнэмлэхийг гардуулан өглөө. 📍ХЗХ-ний гишүүнээр 16 сурагч шинээр элсэж тангарагаа өгөн Хүүхэд залуучуудын хөдөлгөөнд нэгдлээ. 📌Хүмүүнлэгийн үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэд, аж ахуй нэгжүүдийг шагнаж урамшууллаа. 🏵МУЗН-ийн МАНЛАЙ МАЛЧИН ОДОНГООР: 1-р багийн малчин Базарсадын Баярсайхан, 2-р багийн малчин Намсрайн Бадамсүрэн, Дансрангийн Пүрэвтогтох, 🏅МУЗН-ИЙН ЭНЭРЭЛ АЛТАН МЕДАЛЬ: Хүндэт донор, ариун үйлстэн сувилагч Гомбодоржын Маруся, АБТ-ний ажилтан, багш Навааны Мөнхмаа, АУ-ын доктрант, эх барих эмэгтэйчүүдийн ахлах зэргийн эмч, Цагаан-уул эмнэлгийн дарга Хонгорын Энхдэлгэр 🎖НИЙГҮҮСЭЛ АЛТАН МЕДАЛЬ: Хүндэт донор, МУЗН-ийн тэргүүний ажилтан, эх баригч бага эмч Моломын Цэрмаа, Хүндэт донор, 2-р багийн иргэн Намсрайн Давааням, 🥈НИЙГҮҮСЭЛ МӨНГӨН МЕДАЛЬ: Хүнс, хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан малын их эмч Содномпилын Эрдэнэбат, Алтан гадас одонт, ахмад жолооч Сергэйн Баасансүрэн, 🏵“ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛСИЙГ МАНЛАЙЛАГЧ” ОДОНГООР: БУГАНТ НАНДИН ХХК-ны захирал С.Батсүх, 🎖ХҮМҮҮНЛЭГ ХҮҮХЭД АЛТАН МЕДАЛИАР: 11-р ангийн сурагч Б.Энхжин 🎖ТУСЧ ХҮҮХЭД АЛТАН МЕДАЛИАР : сурагч н.Гантогтох 📌МОНГОЛЫН УЛААН ЗАГАЛМАЙН НИЙГЭМЛЭГИЙН ГИШҮҮН БАЙГУУЛЛАГААР: Ерөө сумын ЗДТГ, ЕБСургууль, 1-р цэцэрлэг, ЭМТөв, Соёлын төв, Төгөлдөр Ерөө ОНОААТҮГ зэрэг байгууллагууд МУЗН-ийн гишүүн байгууллагын БАТЛАМЖ-ийг гардуулав. 🇲🇳 “Хүмүүнлэгийн үйлсийг манлайлагч байгууллага”- аар: Төр –Улаан загалмайн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүмүүнлэгийн үйлсийг дэмжин, манлайлан ажиллаж байгаа Ерөө сумын ЕБСургууль, 1-р цэцэрлэг

ЕРӨӨ СУМЫН УЛААН ЗАГАЛМАЙН АНХАН ШАТНЫ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО.

2025-04-25 69
Хуралдаанаар: 1.2024 оны үйл ажиллагааны тайлан сонсох 2.Анхан шатны хорооны Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай 3.Улаан загалмайн Анхан шатны хорооны 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай 4.Ажлын чиглэл батлах тухай 5."Хүмүүнлэгийн өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн гаргалаа.

ЕРӨӨ СУМАНД “ХҮМҮҮНЛЭГ МАЛЧИД” УРЛАГИЙН НААДАМ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.

2025-02-07 62
2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Соёлын төв, Спорт цогцолбор, сумын Улаан загалмайн анхан шатны хорооноос хамтран сумын 1,2 дугаар малчдын дунд “ХҮМҮҮНЛЭГ МАЛЧИД” урлагийн наадмыг амжилттай зохион байгуулан явууллаа. Уг наадамд 1,2-р багаас нийт 6 багийн 120 гаруй малчид урлагийн 5 төрлөөр 7 номинацид авъяас чадвараа сорин оролцсоноос: 1. НАЙРАЛ ДУУ: 1- р байр: Буурагчин баг 2- р байр: Хандгайт баг 3- р байр: Улаанбулаг баг 2. ГОЦЛОЛ ДУУ: 1- р байр: Шаазгайт багийн малчин Д.Далантай 2- р байр: Хандгайт багийн малчин Б.Бямбадаваа 3- р байр: Улаанбулагийн малчин Д.Отгонжаргал 3. ХОРШИЛ ДУУ: 1- р байр: Шаазгайт багийн малчин Д.Далантай, С.Сувд-Эрдэнэ 2- р байр: Буурагчин багийн малчин Т.Цогбаяр, З. Баярцагаан 3- р байр: Хандгайт багийн малчин Ц.Болд, М.Эрдэнэчимэг 4. ХӨГЖИМ: 1- р байр: Буурагчин багийн шанз хөгжмийн 3-л 2- р байр: Улаанбулагийн малчин н.Бат-Цэнгэл 3- р байр: Жанжин толгойн малчин А.Ширзагд, н.Болор 5. ХАМТЛАГ БҮЖИГ: 1- р байр: Хандгайт баг 2- р байр: Буурагчин баг 3- р байр: Улаанбулаг баг 6. ШҮЛЭГ: 1- р байр: Т.Батболд (Хандгайт баг) 2- р байр: Д.Далантай (Шаазгайт баг) 3- р байр: З.Лхагва-Очир(Буурагчин баг) 7. ЯЗГУУР УРЛАГ: 1- р байр:Х.Анхаа, Ц.Сүхбаатар (Буурагчин баг) 2- р байр: А.Ширзагд (Жанжин толгой) 3- р байр: Л.Балжид (Хангайн даваа) нар тус тус эзэллээ. Урлагийн наадмын үеэр Спортын 5 төрөлт тэмцээний шагналыг гардуулан өглөө. ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ “АВЪЯАСЛАГ БАГ”: Буурагчин баг ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ “СПОРТЛОГ БАГ: Хандгайт баг “ХҮМҮҮНЛЭГ МАЛЧИД-2025” ШИЛЖИН ЯВАХ ЦОМООР: Спорт, урлагийн нийлбэр дүнгээр хамгийн их шагналт байр эзэлсэн ХАНДГАЙТ БАГ-ийн малчид ШИЛЖИН ЯВАХ ЦОМ-ын эзэн боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11147
8638 / 77%
1130 / 10%
390 / 3%
989 / 9%