Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 16 дугаар хуралдаан 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 10:00 цагт цахимаар болж өндөрллөө.
Өнөөдрийн цахим хуралдаанаар
- Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн хайгуулын тусгай зөвшөөрөл сонгон шалгаруулалтаар олгох талбайн солбицолд санал хүргүүлэх тухай хэлэлцлээ.
Уг саналыг багийн нийтийн хурлаар хэлэлцүүлээгүй бөгөөд тухайн талбай нь бэлчээрийн газарт хамаарагдаж байгаа тул тэргүүлэгчид дэмжих боломжгүй гэж шийдвэрллээ.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь байршлын хувьд тариалангийн газартай давхцаж байгаа тул тус саналыг дэмжих боломжгүй гэсэн хариу өглөө.
- Сумын төр төсвийн байгууллагын халаалтын тухай.
- “Төгөлдөр Ерөө” ОНӨААТҮГ-ын дүрмийг шинэчлэн баталлаа.
- Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааныг 2021оны 8 дугаар сарын 27-ны өдөр цахимаар хуралдуулахаар боллоо.