Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Зөвлөлийн 5 дугаар шуурхай хуралдаан

2023-12-11

🇲🇳Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн 5 дугаар шуурхай хуралдаан 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 71%-ийн ирцтэй хуралдаж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны товыг 2023 оны 12 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд хуралдахаар тогтоолоо. Хуралдаанаар доорх асуудлуудыг хэлэлцэн батлах юм.
1. Ерөө сумын 2023 оны хөгжлийн төлөвлөгөөний биелэлтийн тухай.
2. Ерөө сумын 2024 оны хөгжлийн төлөвлөгөөг батлах тухай.
3. Сумын Засаг даргын 2023 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн тайлангийн тухай.
4. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрүүдийн хэрэгжилтийн талаарх сумын Засаг даргын тайлангийн тухай.
5. Засаг даргын нөөц хөрөнгийн зарцуулалтын тайлан.
6. 2023 оны Газар зохион байгуулалтын тайлангийн тухай.
7. 2024 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай.
8. 2023 оны Хоршоо хөгжүүлэх сангийн тайлангийн тухай.
9. 2024 оны Хоршоо хөгжүүлэх сангийн төсөв батлах тухай.
10. Төгөлдөр Ерөө орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 2023 оны үйл ажиллагааны тайлангийн тухай.
11. Төгөлдөр Ерөө орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 2024 оны ажлын төлөвлөгөө, төсөв батлах тухай.
12. Ерөө сумын 2023 оны төсөвт тодотгол хийх тухай.
13. Төсвийн гүйцэтгэлийн болон санхүүгийн тайлангийн талаарх Засаг даргын мэдээлэл.
14. Ерөө сумын 2024 оны төсөв батлах тухай.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%